

Мандала даймонд дэлгүүрийн танилцуулга
Мандала даймонд үнэт эдлэлийн дэлгүүр 2017 онд байгуулагдан гоёл чимэглэлийн онлайн дэлгүүрээр ажиллаж байгаад 2018 оноос Гандирс худалдааны төвд үйл ажиллагаагаа нээж 925 сорьцтой мөнгөн гоёлууд, терагерц, хагас үнэт чулуун гоёл, цэнгэг усны сувд болон чанар, загвар сайтай нарны шилнүүдийг үйлчлүүлэгч хэрэглэгч нартаа санал болгож ирсэн.
2021 оны 10 сарын 23нд Үнэт метал болон Үнэт чулуугаар хийсэн эдлэлийг худалдан борлуулалах тусгай зөвшөөрлөө авч үнэт эдлэлийн салбарт албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Олон улсын 4С үзүүлэлт бүхий өндөр зэрэглэлийн байгалийн алмаз, лабораторын алмаз, маргад, бадмаараг, индранил, молор эрдэнэ, байгалийн шүр, акояа сувд, цэнгэг усны сувд зэрэг үнэт чулуун эдлэлүүдийг Америк, Япон, Солонгос, Хонгконг, Бельги улсаас нийлүүлдэг.
Үнэт чулуун гоёл бүхэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн GIA, HRD, IGI, Wooshin, JapanGemLaboratory тухайн улсын болон Монгол улсын Сорьцын хяналтын газраар шалгуулан баталгаажуулсан гэрчилгээтэй.
Бид үйлчлүүлэгч бүртээ үнэт чулууны мэдлэг олгох үүднээс алмаз, үнэт чулууны 4С үзүүлэлтийг дэлгэрэнгүй тайлбарлан танилцуулж үнэт чулуун эдлэл бүрийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чулуу шалгагч зориулалтын тусгай төхөрөөмжөөр шалган үйлчилдэг. Тансаг зэрэглэлийн үнэт чулуун эдлэлүүдийн хийц, загварын шинэлэг, найдварай байдал чанарыг эрхэмлэн хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ санал болгодог.
Одоогоор Гандирс худалдааны төв, Зайсан стар, Goto Market худалдааны төвд өөрсдийн байранд 3 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Биднийг зорин ирдэг ЭРХЭМ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ та бүхэндээ