
ЛАБОРАТОРИЙН УРГУУЛСАН АЛМАЗ
LAB GROWN DIAMOND
Лабораторийн Алмаз гэж юу вэ?
Лабораторийн алмаз (Lab-Grown Diamond, LGD) нь лабораторийн нөхцөлд хиймэлээр ургуулсан алмаз юм.
Химийн найрлага, физик шинж, оптик шинж нь байгалийн алмазтай 100% адилхан — цэвэр нүүрстөрөгч (C) кристалл.
Зөвхөн нэг ялгаа нь үүсэх газар: байгалийн алмаз дэлхийн гүний мантад үүсдэг, лабораторийн алмаз реакторт үүсдэг. Реактор гэдэг нь хими физикийн урвал явагдах зориулалтын тусгай төхөөрөмжийг хэлдэг.
Химийн найрлага: 100% нүүрстөрөгч (C) — байгалийн алмазтай яг адил
Физик шинж: Хатуулаг Моhs шатлалаар 10 · Хугарлын индекс: 2.42 алмазтай адил
Гялбаа: Яг байгалийн алмазтай адил гялалздаг
Харагдах байдал: Байгалийн алмазнаас ялгаа байхгүй мэргэжлийн тоног төхөөрөмжгүйгээр ялгаж чадахгүй
FTC тодорхойлолт: 2018 оноос АНУ-ын FTC лабораторийн алмазыг "жинхэнэ алмаз" гэж хүлээн зөвшөөрсөн.
Гэрчилгээ: GIA, IGI, HRD зэрэг байгууллага байгалийн алмазтай адил гэрчилгээ олгодог.
Гэрчилгээн дотроо Lab grown diamond HPHT эсвэл CVD гэж бичсэн байдаг.
Лабораторийн ургуулсан алмазын 2аргаар гаргаж авна.
1. HPHT - High Pressure High Temperature
2. CVD - Chemical Vapor Deposition
1. Lab grown diamond - HPHT арга гэж юу вэ?
High Pressure High Temperature - Өндөр Даралт Өндөр Температур
HPHT нь лабораторт алмаз ургуулах АНХНЫ арга. Дэлхийн гүний байгалийн нөхцлийг дуурайн хиймэл аргаар алмаз ургуулдаг.
Гол санаа: Байгалийн алмаз үүсдэгтэй адил нөхцөл өндөр даралт өндөр температур
Даралт: 5–6 GPa (50,000 атм — агаарын даралтаас 50,000 дахин их)
Температур: 1,300–1,600°C
Голомт (Seed): Жижиг байгалийн алмазны хэлтэрхий
Нүүрстөрөгчийн эх: Графит нунтаг, Металл флюс Ni, Fe, Co нүүрстөрөгчийг уусгаж алмазан дээр тундасждаг
Хугацаа: 1–4 долоо хоног (байгалийн 1–3.5 тэрбум жилтэй харьцуулахад)
HPHТ аргаар алмаз ургуулдаг төхөөрөмж

HPHT аргаар алмаз ургуулах процесс
1. Графит ба байгалийн алмазын үр бэлтгэнэ.
2. Металл катализаторын хамт капсулд хийнэ.
3. Тусгай пресс машинд байрлуулна.
4. 5.5–6.0 ГПа хүртэл даралт өгнө.
5. 1300–1600°C температур үүсгэнэ.
6. Графит хайлж нүүрстөрөгч алмазын үр дээр талсжина.
7. Хөргөнө.
8. Алмазыг гаргаж авна
HPHT ургуулсан түүхий алмаз

2. Lab grown diamond - CVD арга гэж юу вэ?
Chemical Vapor Deposition - Химийн Уурын Хуримтлалын арга
CVD нь сансар дахь алмаз бий болдог механизмаас санаа авсан орчин үеийн технологи. Вакуум камерт нүүрстөрөгчийн хийн плазмаас алмаз ургуулдаг.
CVD яаж ажилладаг вэ?
Гол санаа: Нүүрстөрөгчийн хий плазма болж алмазан дэвсгэр дээр тундардаг
Даралт: Бага даралт (0.1–1 атм) — HPHT-аас хавьгүй бага
Температур: 900–1,200°C
Хий: Устөрөгч (H2) + Метан (CH4) — нүүрстөрөгчийн эх
Идэвхжүүлэлт: Микроволн цацраг плазма үүсгэдэг
Голомт (Seed): Байгалийн алмазны үр ашиглана.
Хугацаа: 3–7 хоног тутамд нэг удаа гаргаж дахин оруулдаг · Нийт хэдэн долоо хоног
Алмазны хэлбэр: Шоон хэлбэр (cubic) — давхарга давхаргаар ургадаг.
CVD алмаз ургуулах машин

CVD аргаар алмаз ургуулах процесс
1. Алмазын үр (seed) бэлтгэнэ.
2. Вакуум камерт байрлуулна.
3. Метан (CH₄) + Устөрөгч (H₂) хий оруулна.
4. Плазм үүсгэн хийг задална.
5. Нүүрстөрөгчийн атомууд үрэн дээр давхарга давхаргаар хуримтлагдана.
6. Хэмжээ, өнгө, чанарыг хянаж ургуулна.
7. Алмазыг гаргаж авна.
CVD аргаар ургуулсан түүхий алмаз

Лабораторийн алмазны бүтэн цикл
1. Алмазын үр бэлтгэх
2. HPHT эсвэл CVD ургуулах
3. Түүхий алмаз гаргах
4. Огтлох төлөвлөлт
5. Лазер зүсэлт
6. Faceting
7. Polishing
8. Чанарын хяналт
9. Лабораторийн шинжилгээ
10. Гэрчилгээ авах
11. Лазер дугаар сийлэх
12. Үнэт эдлэлд суулгах
13. Харилцагчид хүргэх

Байгалийн алмаз vs Лабораторын Алмаз
Иж бүрэн харьцуулалт
Үзүүлэлт
Химийн найрлага: яг адил
Байгалийн Алмаз: 100% нүүрстөрөгч(C)
Лабораторийн Алмаз: 100% нүүрстөрөгч(C)
Физик шинж: яг адил
Байгалийн Алмаз:Моhs 10c 10
Лабораторийн Алмаз:Моhs 10c 10
Гялбаа: яг адил
Байгалийн Алмаз:Тод гялбаатай
Лабораторийн Алмаз:Тод гялбаатай
Үүсэх газар:
Байгалийн Алмаз: Дэлхийн манта (150-200 км)
Лабораторийн Алмаз: Реактор (лаборатори)
Үүсэх хугацаа:
Байгалийн Алмаз: 1–3.5 тэрбум жил
Лабораторийн Алмаз: 3–12 долоо хоног
Ховор байдал:
Байгалийн Алмаз: Маш ховор байгалийн
Лабораторийн Алмаз: Хэзээ ч ургуулж болно
Нүдэнд ялгаа:
Байгалийн Алмаз: Байхгүй
Лабораторийн Алмаз: Байхгүй
4С үнэлгээ: яг адил
Байгалийн Алмаз:GIA, HRD, IGI системээр
Лабораторийн Алмаз:GIA, HRD, IGI системээр
Гэрчилгээ:
Байгалийн Алмаз:"Natural Diamond, Diamond
Лабораторийн Алмаз:"Laboratory Grown"
Үнэ:
Байгалийн Алмаз:Үнэтэй
Лабораторийн Алмаз:Хямд
Лабораторийнн алмаз IGI гэрчилгээн дээрх тэмдэглэгээ


