
Байгалийн алмаз
Байгалийн Алмаз нь дэлхийн гадаргаас 150–200 км гүнд, 1,000–1,300°C температур, 45–60 кбар даралтын нөхцөлд үүсдэг. Цэвэр нүүрстөрөгчийн (C) атомууд кристал тор үүсгэн алмазны бүтэц бий болгодог. Энэ нь дэлхийн мантад хэдэн зуун сая жилийн туршид явагддаг.
КИМБЕРЛИТ ХООЛОЙ гэж юу вэ?
Галт уулын тэсрэлт явагдахад дэлхийн гүнд үүссэн алмазнуудыг кимберлит чулуулагт хавчуулан гадарга руу авчирдаг. Энэхүү "хоолой" (pipe) нь ихэвчлэн цагаан манжин хэлбэртэй байдаг. Дэлхийн алмазны ихэнх хэсэг нь яг ийм кимберлит хоолойгоос гардаг.
Дэлхий дээр 35 гаруй улсад алмазны орд газар нээгдсэн ч арилжааны ашиглалт маш цөөн улсад төвлөрдөг. 2024 оны байдлаар:
1🇷🇺 Орос ALROSA компани · Саха Бүгд Найрамдах Улс · 41.9 сая карат/жил · Дэлхийн 31%
2🇧🇼 Ботсван Jwaneng, Orapa уурхай · De Beers-тэй хамтарсан · 24.7 сая карат/жил
3🇨🇦 Канад Diavik, Ekati уурхай · Хойд нутгийн газар нутаг · Ёс зүйн стандарт өндөр
4🇨🇩 Конго (ДБН) Ихэнхдээ жижиг уурхайчид · Олон жил дайн дажинтай
5🇿🇦 Өмнөд АфрикХисторийн хамгийн том олборлолтын улс · De Beers гаралтай
6🇦🇴 Ангол Катока уурхай · Хурдацтай хөгжиж буй
7🇳🇦 Намиби Далайн эрэг орчмын аллювийн алмаз · Маш өндөр чанар
8🇳🇦 Австрали Argyle уурхай (2020 хаагдсан) · Дэлхийн ягаан алмазны 90%
Яаж олборлодог вэ?
Уурхайн төрлүүд ба технологи
Нээлттэй уурхай (Open-pit) : Том хайрцаг хэлбэрийн нүхнээс олборлоно. Ботсван, Өмнөд Африкт түгээмэл. Жишээ: Jwaneng уурхай.
Далд уурхай (Underground): Газар дор хонгил ухаж олборлоно. Үнэтэй боловч гүн орд газарт тохиромжтой. Аллювийн (Alluvial)
Гол, нуурын ёроолоос олборлоно. Намиби, Сьерра-Леоне. Жижиг хэмжээний.
Далайн ёроол (Marine): Далайн ёроолоос тусгай хөлөгт тоног төхөөрөмжөөр олборлоно. Намиби. Жижиг уурхай (Artisanal)
Гар аргаар олборлоно: Африкийн нийт олборлолтын 15–20%.
Олборлосон алмазны зөвхөн 20% нь гоёлын зориулалттай учир ховор үнэ цэнэтэйд тооцогддог.
Олборлолтоос эцсийн хэрэглэгчд хүрэх зам
Алмазны нийлүүлэлтийн гинжин хэлхээ
1. ОЛБОРЛОЛТ (Mining): Уурхайд буй алмаз олборлогдоно. Нэг тонн кимберлит чулуулгаас дундажаар 0.2–1 карат алмаз гарна.
2. АНГИЛАЛТ (Sorting): Олборлосон алмазыг гоёлын болон үйлдвэрийн гэж ангилна. Орос, Антверпэн, Мумбайд гол ангилалт хийгддэг.
3. АРИЛЖАА (Trading): De Beers (Лондон), ALROSA (Орос) гэх мэт том компаниас жижиглэн үйлдвэрлэгч нарт зарагдана. Антверпэн, Мумбай, Дубай гол зах.
4. ЗҮСЭЛТ & Өнгөлгөө (Cutting & Polishing): Ерөнхийдөө Энэтхэгт (Сурат хот — дэлхийн 90%), Израйл, Бельги, Орос, Тайландад.
5. ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТ (Certification): GIA, HRD, IGI лабораторид 4С-ийн дагуу шалгагдаж гэрчилгээ авна.
6. ҮНЭТ ЭДЛЭЛ ҮЙЛДВЭР (Jewelry Mfg): Гэрчилгээтэй алмазыг алт, платинумд суулган гоёл чимэглэл болгоно.
7. ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА (Retail): Тансаг үнэт эдлэлийн дэлгүүр — эцсийн хэрэглэгчид.
Антверпэн (Бельги) — дэлхийн алмазны 50% гаруй нь энэ хотоор дамждаг. Сурат (Энэтхэг) — дэлхийн алмазны 90 гаруй хувийг зүсдэг
Грекийн “Адамас” буюу дийлдэшгүй, мохошгүй, номхрошгүй гэсэн үгнээс гаралтай олон мянган жил болсон эрдэнийн чулуу юм.
Алмаз эрдэнэ нь талсжсан цэвэр нүүрстөрөгч юм. Алмаз эрдэнийн дотор нүүрстөрөгчийн 4 атом бие биенээсээ ижил тэнцүү хүчээр нягт холбогдсон байх тул түүнийг бат бэх хатуулаг ихтэй байх нөхцөлийг бүрдүүлдэг.
Алмаз эрдэнэ байгалийн бүх эрдэсээс хамгийн хатуу нь бөгөөд корундаас 15О, болороос бараг 1000 дахин хатуу.
Моhs-н хатуулгаар 10-с 10 заадаг хамгийн хатуу үнэт чулуу.
Ихэнхи төлөв өнгөгүй буюу цагаан, шар, ягаан, ногоон, цэнхэр, улаан, хар өнгөтэй ба хар өнгийн алмаз эрдэнэ туйлын ховор.
Гарал үүслийнх нь хувьд:
-
Байгалийн Natural Diamond: Газрын гүнд байгаль дээр үүсч бий болсон чулууг хэлнэ. Хамгийн үнэтэй
-
Лабораторид ургуулсан алмаз-Lab grown diamond Таримал /синтетик/: үндсэн түүхий эдээс нь Лабораторын нөхцөлд ХИМИЙН бодисыг талстжуулан ургуулж гарган авсан чулууг хэлнэ. Таримал буюу лабраторийн аргаар гарган авсан алмаз нь өнгө, цэвэршилт маш өндөр, байгалийн алмаз эрдэнээс үнийн хувьд 1-3 дахин хямд үнэтэй байдаг. Бүтэц химийн найрлага, хатуулга нь жинхэнэ алмазтай адилхан. Хуурамч биш зөвхөн гарал үүсэл нь өөр буюу хүний гараар бүтсэн байгалийн алмазтай ижил бүтэцтэй жинхэнэ эрдэс.
-
Моиссаните-Moissanite: Моиссаните нь кремний буюу цахиурын карбидаас (SiC) тогтох байгалийн болон лабораторт ургуулсан эрдэнийн чулуу. Байгалийн моиссанит маш ховор — голдуу солир (метеорит)-оос олддог учир "одны чулуу" гэж нэрлэдэг. Алмазтай маш төстэй харагдах ч химийн найрлага, оптик шинж нь тусдаа. Алмазны хамгийн алдартай альтернатив болж байна. 1893 онд Францын химич Анри Муассан (Henri Moissan) Аризона мужийн Canyon Diablo гэдэг газарт 50,000 жилийн өмнө унасан солирын хэлтэрхийнүүдийг судлаж байхдаа тод гялбаатай кристалл олов. Эхэндээ алмаз гэж боддог байсан ч 1904 онд кремний карбид (SiC) гэдгийг тодорхойлов. 1906 онд Нобелийн шагнал хүртсэн эрдэмтний нэрээр "Моиссанит" гэж нэрлэгдэв.
-
Дууриамал /imitations/ Simulant гэж ангилна. Шил циркон орно.
Монгол хэлний тайлбар тольд алмаз эрдэнийн чулууг Доржпалам гэдэг бөгөөд төвд хэлнээс гаралтай бат бөх, дийлдэшгүй, үл эвдрэх чанарыг илэрхийлдэг.
Алмазны 4С Үзүүлэлт
Cut · Color · Clarity · Carat
GIA стандарт
GIA (Gemological Institute of America) 1940-аад онд 4С системийг боловсруулсан. 1953 онд D-Z хүртэл өнгөний шатлал, 2006 онд зүсэлтийн зэрэглэл албан ёсны болсон. Өнөөдөр дэлхийн алмазны үнэлгээний стандарт болж тогтсон.
Яагаад 4С гэж нэрэлдэг вэ?
Cut-Зүсэлт
Color-Өнгө
Clarity-Тунгалагын чанар
Carat-Хэмжээ гээд бүгд С үсгээр эхэлсэн учир 4С гэж нэрэлсэн.

